10/5/09

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хүн ба амьтны амьдрал, оршин тогтнох байдал олон талаас хөдөлгөөнтэй холбоотой. Амьдралын бүхий л хэв шинж хөдөлгөөнөөс үүдэлтэй ба нэг эст амьтдаас эхлээд хэгжлийн шатлал дээшлэх тутам хөдөлгөөн, үйлдлийн чадамж, хэлбэр улам бүр боловсронгуй болж хувирна. Хамгийн энгийн нэг эст амьтан хамгийн дээд зэргийн зохион байгуулалттай ургамлаас илүү олон төрлийн идэвхжил үзүүлэх чадвартай. Тэрхүү амьтдын хөдөлгөөн илүү олон янз байхаас гадна хөдөлгөөний хурд орон зайд шилжин байрла чадвар зэргээрээ илт давуу болдог.энгийн амьтад зөвсөн усанд амьдрах чадвартай байдаг бол, ус газраар явагч амьтад уснаас гарч назарт амьдарч чадна. Хорхой шавжнууд газар дээр юм уу газар доогуур олон төрлийн хөдөлгөөн хийж амьдардаг бол шувууд агаарт нисэн дүүлж асар их замыг хурдан хугацаанд туулж байдаг.
Хүн орчноо өөрчлөн хувиргаж урьдаас төлөвлөх байдлаар шинэ нөхцөлд дасан зохицож дэлхийн хаана ч дасан амьдарч чадах бөгөөд өнөө үед санарыг эзэмгин суурьшаад байна.нэг ч төрлийн амьтан хүний атьдралын мөн чанар идэвхжилийн түвшинд хүрч өөрчлөгдөж чадахгүй юм.хүний үйл ажиллагааны идэвхжилт бүтээлч гинж чанарын үндэс нь хүний мөн чанартай салшгүй холбоотой.
Ургамлын амьдрал эргэн тойрогтойгоо бодисын солилцоо явуулах идэвхжилийн хүрээгээр хязгаарлагддаг. Амьтад хүрээлэн байгаа орчинтой анхдагч хэлбэрээр дасан зохицох ба даган сурах зан үйлтэй байдаг.харин хүний идэвхит чанар асар олон талтай,гайхалтай бүтээлч шинэлэг уян хатан байдлаараа онцлог.өөрөөр хэлбэл хүмүүст амьтдад байдаг идэвхжилтийн бүхий л арга хэлбэрүүдээс гадна үйл ажиллагаа гэж хэрлэгддэг хөдөлмөр , танин мэдэхүй харилцаа дүр төрх нийгмийн идэвхгилийн цогц шинж чанар хөгжиж байдаг.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе