10/5/09

ЗОХИОН БОДОХУЙ

Зохион бодохуй
Хүн өөртөө байгаа мэдлэг дээр түшиглэж ямар нэгэн шинэ зүйл үзэл санаа шинэ дүр төсөөллийг бий болгоход чиглэгдсэг бодит байдлыг хувьсан тусгасан тусгалын онугой хэлбэрийг зохион бодохуй гэнэ.хүн урьд нь өөртөө хэзээ ч хүртгэдэн тусгадаж байгаагүй үзэгдэл юмсын дүрийг бутээх процесс нь зохион бодохуй юм. зохион бодохуй нь хүн төрөлхтнөөс бодит байдлыг хувьсган өөрчлөх тусгалын процесс мөн. Зохион бодохуй нь хүний хөдөлмөрийн явцад хувьсаж үүсэж хөгждөг юм. хүн өөрийн хөдөлмөрөөр байгалыг хувьсган өөрчилж урьд ертөнц дээр огт байгаагүй цоо шинэ зүйлийг бүтээж ирсэн нь түүний зохион бодохуйн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм.
Зохион бодохуйн физиологи үндэс
Тархины хэд хэдэн төрлүүдийн хооронд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос нь хүний зохион бодох үйл хөгжилтэй холбоотой. Цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр тархины гадарт урьд нь бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоосуудаас дахин шинэ холбоосын нэгдэл бүрэлдэн тогтох процесс нь хүний зохион бодохуйн физиологи үндэс болно.
Зохион бодохуйн хэлбэр
Зохион бодохуйн процесс нь
санамсаргүй ,зориудын буюу ухамсартай гэсэн 2 үндсэн хэлбэрээр үүсэж явагддаг. урьдаас төсөөлж зохиох ,зориудын зорилго тавиагүйгээр ямар нэгэн дүрийг бүтээх процесс нь зохион бодохуй юм.урьдаас ямар эч тодорхой зорилго тавиагүй байхад зөвхөн хүний тухайн үеийн амьдралын шаардлага хэрэгцээ, сэтгэл хөдөлгөөнөөс болж үүсэж байгаа зохион бодохуйн санамсаргүй хэлбэрийн дүрүүд юм. зохион бодохуйн үлэмж нийтлэг дүр бол зүүд юм.зүүдийг сэтгэл зүйн үүднээс И.М Сеченов тайлбарлахдаа “ зүүд бол урьд нь хүнд байсан дүрүүдийн байхгүй нийлбэр мөн”.гэж тайлбарлажээ. Зориуд ухамсартай үйлийн дүнд үүсэж байгаа зохион бодох үйл нь тодорхой зорилго чиглэлтэй идэвхтэй процесс юм. зориудын ухамсартай зохион бодохуйн үйл нь хүний ухамсартай үйлдлийн үр дүн юм.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе