10/5/09

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ БҮРДЭЛ

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ БҮРДЭЛ
Үйл ажиллагаа нь хүний идэвхжилийн өвөрмөц арга хэлбэр бөгөөд хүрээлэн байгаа орчин болон амьдралын нөхцөл бадлаа,өөрийгөө танин мэдэх,өөрчлөн хувиргах цогц үйл явц юм.Хүний үйл ажиллагааны үрээр материалллаг болон оюун санааны соёл бий болж,хүн өөрийн авьяас боломжийн нээн хөгжүүлж,байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах,өөрчлөн сайжруулах,нийгмээ цогцлон бүтээх,байгалд байхгүй юмсыг зохион бүтээх гэх зэргээр байнгын өөрчлөлт хөдөлгөөнийг өрнүүлнэ.Хүний гар оюун ухаанаар бүтсэн багаж төхөөрөмжийн ачаар техник технологи машин,хэрэглээний эд юмс,материаллаг ба оюун соёлын үнэт зүйлс болон орчин үеийн нийгэм бүрэлдэн бий болсон гэж үздэг.Сүүлийн жилүүдэд бий болсон түүхэн дэвшлийн үндэс нь биологийн мөн чанарын өөрчлөлт гэхээсээ илүүтэй хүний үйл ажиллагааны үр дүн байсан.ХҮмүүсийн ажил гэр орны орчинг тав тухтай,өнгө үзэмжтэй болгож байдаг бүх эв юм тоног төхөөрөмж,зохион байгуулалтын арга хэлбэр бүгдийг нь хүний авьяас боломжийн амьд бодит биелэл,тусгал гэж үздэг.Хүний үйл ажиллагаанй үндсэн нэгж нь үйлдэл .Үйлдэл нь зорилго чиглэл,сэтгэл зүйн агуулгаараа хөдөлгөөний,оюуны,мэдрэмжийн гэхчлэн олон янз байдаг.Тэдгээр үйлдлүүд нь хүний үйл ажиллагааг зохицуулах,төлөвлөгөөг хэрэгжүүлэх,хяналт тавих зэрэг тодорхой чиг үүрэгтэй.
Хүмүүсийн үйл ажиллагааны амьтадын идэвхижлээс ялгагдах бас нэг онцлог нь хэрэгцээ хангах арга зам,түүний утга учиртай холбоотой.Хэрэв амьтадын идэвхжил биологи-физиологийн,аюулгүй байдлын зэрэг анхдагч хэрэгцээгээр тодорхойлогддог бол хүмүүсийн идэвжил үйл ажиллагааны утга учир нь өмнөх үеийн болон өнөөгийн соёл түүхийн хөгжлийн үнэт зүйлсийг хэмжих,түүнд суралцах арга замаар,өөрөөр хэлбэл,хүний дээд хэрэгцээнүүдээр тодорхойлогдож байдаг.Эдгээр хэрэгцээнүүд нь ШУ,танин мэдэхүйн,бүтээл туурвилын,зан суртахууны,өөрийгөө илэрхийлэх гэхчлэн онцгой төрөл болж цаашид задарна.ХҮний үйл ажиллагаа нь зориудын зохион байгуулалттайгаар,ухамсартайгаар эзэмшсэн эсвэл сургалтын явцад төлөвшсөн мэдлэг,ур чадвар ,зан үйлийн хэвшил,хандлага,үнэт зүйлсийн оролцоотойгоор явагдана.Гэтэл амьтадад энэ бүхэн огт байхгүй.
Амьтдын үйл хөдлөл,амьдралын зохион байгуулалт нь тэдний бие махбодийн анатомын-физиологийн бүтцээр тодорхойлогдоно.ХҮний хөл гарын хөдөлгөөн хүртэл ямар нэг эд юмсыг ашиглах соёл,түүхэн хөдөлгөөний эвсэлд захирагдаж,урлагтай,төгс төгөлдөр,нийгмийн шинж чанартай болж хувирдаг.Түүхэн хөгжлийн их биш хугацаанд хүн төрөлхтөн материаллаг ба оюун санааны гайхамшигтай ертөнцийг бий болгож,асар их дэвшилд хүрч чадахгүй байв.Энэ бүхнийг бүтээхийн үндэс нь хүний идэвх,үйл ажиллагааны мөн чанартай салшгүй холбоотой.Эндээс үзвэл хүний үйл ажиллагаа амьтадын идэвхжилээс ялгагдах гол онцлог нь:
1.Хүний үйл ажиллагаа бүтээгдэхүүн,үнэт зүзйлсийг бий болгох,шинийг туурвих шинж чанартай.Амьтад байгал дээр байгаа бэлэн зүйлсийг хэрэглэх чадвартай,юмсыг шинээр бий болгох чадваргүй.
2.Хүний үйл ажиллагаа багаж,зэвсэг,тоног төхөөрөмж гэх юмуу хүмүүсийн олон талт хэрэгцээ,өөрсдийгөө өөрчлөн шинэчлэх,хөгжүүлэх хэрэгсэл болж өгдөг. Материаллаг ба оюун санааны өртөнцтэй нягт харилцан хамааралтай явагдана.
3.Хүний үйл ажиллагаа хүнийг өөрийг нь авъяас чадвар зан үйл хэрэгцээ амьдралын нөхцөлийг нь өөрчлөн хувиргаж шинэ шатанд гаргаж хөгжүүлж байдаг.амьтдын идэвхжилт өөрийг нь болон эргэн тойрны эд юмсыг сайжруулах боловсронгуй болгоход ердөө чиглэхгүй.
4.хүний үйл ажиллагаа гайхалтай олон янзын хлбэр хэв шинжийн хувьд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн бүтээгдэхүүн байдаг.харин амьтдын идэвхжилт биологийн хөгжлийн үр дагавар юм.
5.Эд юмстай хийх үйл болон үйл ажиллагааны бусад хэлбэрүүд хүүхэд анх төрөх үед бэлнээр заяагдах боломжгүй.тэр бүхэн соёлын зорилго зорилтуудад шингэсэн байх ба хүүхэд нийгмийн харилцаанд идэвхтэй татагдан орж эд юмс хүмүүстэй харилцах явцад төлөвшин хөгжинө.тэдгээрийн хамгийн түгээмэл хэлбэр нь сургалт болон бие хүний хөгжлийг удирдан чиглүүлэх үйл явц болж өгнө.мөн тэрчлэн хүний үйл ажиллагааны мэдрэл физиологийн болон сэтгэлзүйн механизмууд дээрхийн нэг адил шат дараалан төлөвшиж улмаар хүний зан үйлийг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ.амьтдын зан үйл идэвхжилт генийн шугамаар урьдаас заяасан байх бөгөөд тэрхүү үйл явцыг дагалдан анатоми-физиологийн механизмууд нь бүрэлдэн хөгжинө.
Хүний үйл ажиллагаа идэвхжилээс төдийгүй зан үйлээс ялгаатай.хүний зан үйл зарим үед идэвхгүй тодорхой бүтээгдэхүүн бий болгоход чиглээгүй мөн зорилгод захирагдаагүй байж болно.харин хүний үйл ажиллагаа цаг ямагт зорилго чиглэлтэй идэвхтэй зарим бүтээгдэхүүнийг бий болгоход чиглэсэн байдаг онцлогтой.зан үйл урсгалаар эмх цэгцгүй явагддаг бол үйл ажиллагаа зохион байгуулалттай эрэмбэ дэс дараалалтай цэгцтэй байдаг.сэтгэлзүйчид хүний аливаа үйл ажиллагаа сэдлэг,зорилго чиглэл ,бүтэц арга хэрэгслээс бүрдэнэ хэмээн үздэг. Хүний үйл ажиллагааг сэдлэг,дэтоодоос нь өдөөж чиглүүлэхийн хамтаар юуны тулд явагдах болсныг учир шалтгааны талаас нь илэрхийлж байдаг.зарим үед сэтгэлийн үүргийг тодорхой хэрэгцээ гүйцэтгэх ба тэр нь үйл ажиллагааны үр дүн хангагдаж хэрэгцээ сэтгэлийн цаашдын хөгжлийн явцыг нөхцөлдүүлнэ.
Хүний үйл ажиллагааны сэдлэг органик,чиг үүргийн материаллаг нийгмийн оюун санааны гэгчлэн олон янз байна.организ сэтгэлүүд бие махбодиийн төрөлхийн хэрэгцээг хэнгэхад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл хоол хүнс хувцас орон байртай байх хувь нүний өсөлт ,хөгжил аюулгүй байдал бие махбодийн эсэргүүцэх чадварыг хангахад эдгээр сэдлэг чухал үүрэгтэй. Чиг үүргийн сэдлэгүүд тоглоом биеийн тамир ,спорт урлаг ,уран сайхан зэрэг соёлын арга хэмжээ идэвхжлийн үр дүнрүү чиглэнэ.материаллаг сэдлэгүүд хүнийг юуны өмнө гэр орноо тохижуулах, гоё сайхан болгох багаж тоног төхөөрөмж бүтээх шинийг сэдэж санаачлах замаар ахуй амьдралаа дээшлүүлэх дотоод түлхэц болж өгдөг. Нийгмийн шинжтэй сэдлэгүүд албан тушаал ахих, эрх мэдэл нэр хүндтэй байх, нийгмийн байр сууриа бэхжүүлэх, хүмүүсийн дэмжлэг талархлыг хүлээхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг өдөөж, нөхцөлдүүлж өгнө. Оюун санааны сэдлэгүүд нь хувь хүн өөриөгөө хөгжүүлэх зан үйлийн хэвшлээ шинчлэх, боловсролоо тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааны үндэс болж өгнө.хүний үйл ажиллагааны хэв шинж гол төлөв голлох сэдэлгээс хамааралтэй хөгжиж байдаг.яагаад гэвэл хүний үйл ажиллагаа цаг ямагт олон янзын сэдлэгээр өдөөгдөж тус бүрээс нь ямар нэг хэмжээгээр хамаардаг. Хүний үйл ажиллагааны зорилго нь бүтээгдэхүүн байдаг. Тэр нь хүмүүсийн хийж бүтээж байгаа бодит юмс, үйл ажиллагааны үр дүнд эзэмшиж буй мэдлэг чадвар, хандлага, шинээр бий болгож олж мэдэрсэн үзэл санаа , онол урлагын бүтээл гэгчлэн олон төрлийг зүйл байна.
Хүний үйл ажиллагааны зорилго сэдлэгтэй яг адил биш ч зарим тохиолдолд тэдгээр нь хоорондоо нэгдэж давхардаж байж болно. Хүний үйл ажиллагааны эцсийн үр дүн болох зорилго нэг л байхад ,үйл ажиллагаа нь олон хувилбартай, мөн янз бүрийн сэдлэг нэгэн зэрэг үйлчилж байх нь цөөнгүй. Тухайлбал, хувь хүний сэдлийн хүрээ олон төрлийн нот зохиол унгих замаар мэдлэг боловсролоо дээшлүүлж улмаар өндөр цалиан хангамж, эрх мэдэлтэй ажилд шилжих”материаллаг сэдэл”, хэмт ажилладаг болон үерхэж нөхөрлөдөг хүмүүстээ тус хүргэх, тэднийг гайхуулан бишрүүлэх замаар илүү хүндтгэл халамж хүлээх”нийгмийн сэдэл”,өөриийн оюун ухаанаа тэлж, урлаг уран сайхныг илүүтэй ойлгож ухаарахзамаар соёл, зан суртахууны хөгжлөө хангах” оюун ухааны сэдэл” , гэгчлэн янз бүр байж болно. Хамгийн сүүлийн үеийн хэв загварын хувцасхудалдан авах, байнга ном сэтгүүл унших, өөрийн гадаад төрх байдалд огцшой анхаарах, харилцааны соёл, илтгэх ур сэдвараа дээшлүүлэх, гайхалтай сайхан бүжиглэдэг болохыг хичээх зэрэг нь хэн нэг хүний анхаарлыг өөртөө татахгэсэн нэг л зорилгоос эхтэй байх ч тал бий.
Хүний үйл ажиллагааны чиглэл гэдэг нь тэрхүү явц юуны тулд өрнөх болсон чухам юуруу чиглэсэн болохыг илтгэн харуулна. Тухайлбал , танин тэдэхүйн үйл ажиллагааны чиглэл нь янз бүрийн мэдээлэл байдаг бол сурах үйл ажиллагааны хувьд мэдлэг сэдвао зйн үйлийн хэвшил хөдөлмөрийн үйл ажиллагааны хувьд эд юмс бүтээгдэхүүн байх жишээтэй. Аливаа үйл ажиллагаа тодорхой бүтэцтэй байх ба тэдгээрийг гол төлөв үйлдэл үэл болгон хувааж үзнэ.
ҮЙЛДЭЛ
ҮЙЛДЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Хөдөлгөөний Оюун ухааны Мэдрэмжийн
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Гүйцэтгэх Зохицуулах Хянах
ҮНДСЭН
ҮЙЛДЭЛ
Үйлдэл гэдэг нь хүний үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд тус бүртээ бие даасан ухамсарлагдсан зорилготой байна. Ж: хүний танин мэдэх үйл ажиллагааны үйлдэл нь хэд хэдэн ном захиалан авч унших хэлбэрээр илэрч гардаг бол хөдөлмөрийн үйл ажиллагааны хувьд зориулалтыг сайтар мэдэх хэрэгтэй багаж төхөөрөмж , материалыг бэлтгэх , төсөл хийх , эд юмсыг хийх технологийг эрж олох гэх зэрэг үйлдлүүдээс тогтоно.Харин бүтээлч үйл ажиллагааны хувьд гол үйлдлүүд нь шинэ санаа төрөх, түүнийг батлан нотлох, үе гаттайгаар хэрэгжүүлэх зэмээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал гэж болох юм. Үйлдэл нь үйлийг хэрэгжүүлэх арга мөн. Үйлийн гүйцэтгэх хичнээн янзын арга байна тэр хэмжээний үйлдлийг ялгаж болно. Хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, зан үйлийг хэвшил хэрэглэж буй багаж зэвсэг үйлийг гүйцэтгэх хэрэгсэл, нөхцөл зэрэг нь үйлийн шинж чанарыг тодорхойлно. Янз бүрийн хүмүүс мэдээллийш өөр өөрөөр ойдоо тогтоож , харилцан адилгүй байдлаар бичиж тэмдэглэнэ.Энэ нь захидал бичих мэдээллийг ойдоо хадгалах зэрэг үйлийг тэр хүмүүс өөр өөр үйлдлийн тусламжтайгаар гүйцэтгэдэг гэсэн үг. Үүнээс үзвэл аливаа хүний давтан хийдаг үйлдлүүд нь түүний хувийн үйл ажиллагааны хэв шинжийг илэрхийлдэг байна.Хүмүүсийн үйл ажиллагааны хэрэгсэл нь аливаа үйл үйлдлийг гүйцэтгэхэд ашигладаг багаж төхөөрөмж хэрэглэгдэхүүн байдаг.Үйл ажиллагааны хэрэгслийг сайжруулах нь хүний олон талт үйлийг улам боловсронгуй бүтээлч шинжтэй болгоно.Хүний үйл ажиллагааны сэдэл хөгжлийн үйл явцад нэг хэв янзаараа байгаад байхгүй. Тухайлбал, хөдөлмөрийн болон бүтээлч үйл ажиллагааны явцад шинэ сэдлэгүүд бий болгож урьд нь давамгайлж байсан сэдлэгүүд 2р байранд шахагдана.Зарим үед үйл ажиллагааны нэг салшгүй бүрдэл хэсэг болж байсан үйл аажмаар бие даан өргөжиж улмаар өөрийн гэсэн сэдлэгүүдтэй тусдаа үйл ажиллагаа болж хөгжинө.Хүний нас ахих тусам үйл ажиллагааны сэдэл нь өөрчлөгдөнө .Мөн хүний бие хүний шинж чахар өөрчлөгдвөл үйлажиллагааны сэдэл нь дагаж шинчлэгдэнэ. Бие хүний хөгжил эерэг чиглэлд тэлэх тутам үйл ажиллагааны сэдлэг нь органик байдлаас материаллаг сэдлэгүүдрүү ,түүнййсээ нийгмийн сэдлэгүүдрүү ,нийгмийнхээсээ бүтээлч сэдлэгүүдрүү ,бүтээлчээсээ ёс зүй, зан суртахууны сэдлэгүүдрүү гэгслэн өргөжин тэлж, олон талтай болж шинчлэгддэг байна.Хүний аливаа үйл ажиллагаа гадаад ба дотоод бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.Төв мэдрэлийн тогтолцооны зүгээс үйл ажиллагааг удирдахад оролцдог.Анатоми-физиологийн бүтэц болон үйл явц , мөн хүний танин мэдэх үйлийг зохицуулах зориулалттай сэтгэцийн үйл явц, байдал, шинж чанарууд дотоод бүрдэлд хамаарна.Хүний үйл ажиллагааг практик дээр хэрэгжүүлэх үед илэрдэг олон төрлийн хөдөлгөөн үйлийг гадаад бүрэлдэхүүн хэсэгт хамааруулна. Хүний үйл ажиллагааны гадаад ба дотоод бүрэлдэл хэсгүүдийн харилцан хамаарал нэг хэвийн байдаггүй. Үйл ажиллагаа боловсронгуй болж хөгжих явцад гадаад бүрдлүүд дотоод бүрдэл болон хувирна. Үүнийг дотогшлох болон өөрөө аяндаа өрнөх үйл явц дагалдана.Үйл ажиллагааны дотоод бүрдэл хэсгүүдийн хоорондох хамаарал алдагдсан үед тэдгээрийг сэргээх шаардлага зайлшгүй тулгарна.Ингэснээр үйл ажиллагааны бүрдэл хэсгүүд гадагш чиглэж олон үйлийн өөрөө аяндаа өрнөх шинж алдагдаж ахин гадаад практик үйлдлүүд сэргэж ухамсрын нарийн хяналттайгаар хийгдэх болж ирнэ.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе