10/5/09

Анхаарлын төрөл тэдгээрийн онцлог
Хүний анхаарал зориудын ,идэвхгүй ,тогтсон 3 төрөлтэй.
Зориудын анхаарал:Хүн өөрийн өмнө ухамсартай зорилго тавин түүнийгээ биелүүлэхийн тулд тохииолдсон саадыг даван туулж зориг тэвчээр гаргасаны дүнд явагдах анхааралын төрлийг хэлнэ.
Идэвхигүй анхаарал:Хүн өмнөө ухамсартай тодорхо йзорилго тавиагүй зориг тэвчээр шаардагдахгүйгэрүүсэн явагдах анхааралыг хэлнэ.
Тогтсон анхаарал:Зориудын анхааралын үндсэн дээр үүсэх бөгөөд хүнээс ухамсартай үйл ажиллагаа тэвчээр шаардана, Зориудын анхаарал сулархад дахин анхааралаа төвлөрүүлэн тогтооход зарцуулагдсан процессыг хэлнэ. Хожуу үед үүсдэг чанар юм.
Анхааралын шинж чанар тэдгээрийн онцлог
Хүний анхаааралын дотоод бүтэцагуулгыг илэрхийлж буй зүйлийг анхааралын чанар гэнэ.Хүний анхааралын хөгжлийн түвшинг анхааралын чанарууд хэр зэрэг хөгжсөнөөр нь тодорхойлно.
Анхааралын багтаамж :Хүний анхааралыг өөртөө татаж ,чиглүүлэн төвлөрүүлж буй юм,үзэгдлүүдийн хүрээ хязгаарыг анхааралын багтаамж гэнэ.Анхааралын багтаамжийг явцуу, өргөн гэж ангилна.Юмыг өөртөө татаж буй хүрээ хязгаар бага байвал явцуу анхаарал.Өргөн багтаамжтай анхаарал нь хөөрлийн тогтонго голомт тархинд өргөн хүрээтэй өргөн хүрээтэй бүрэлдсэний үр дүн байдаг .
Анхааралын эрчим хүч :Анхаарал үүсгэхийн материаллагүндэс нь болсон тархины мэдрэлийн эсийн ажиллах чадварын хэмжээ ,түвшинг анхааралын эрчим хүч гэнэ .Юманд салан садгай хандах нь үүнээс үүсэлтэй ажээ. Хүн нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл гүйцэтгэхэд тэдгээрийн зуршил болсон үйлдлүүд /саатлын процессын ажиллагаа шаардсан үйлдлүүд нь тархины ноёлох /хөөрлийн үндсэн дээр явагддаг.
Анхааралын төвлөрөлт :Хүний сэтгэц ухамсарын үйл ажиллагаа нэгэн цэг дээр тодорхой хугацааны турш суурьших процессыг анхааралын төвлөрөлт гэнэ.
Анхааралын тогтворжилт: Анхаарал ямар нэгэн зүйл болон тодорхой үйл ажиллагаан дээр урт удаан хугацаагаар баригдан төвлөрч буй процессыг хэлнэ. Анхааралын тогтворжилтын физиологи үндэс нь үйл ажиллагааны явцад хүний тархинд бүрэлдэх хөөрлийн тогтонго голомтуудын тогтворжилт болон тэдгээрийн тасралтгүй бие биеэ элжлэн солих процесс юм.
Анхааралын шилжилт:Хүн өөрийнхөө сэтгэц ухамсарын үйл ажиллагааг зориииииуд жолоодож нэг объектоос нөгөөобъектод нүүлгэж буй процессыг анхааралын шилжилт гэнэ.
Анхааралын хуваарилалт:Хүн өөрийнхөө дотоод сэтгэц ухамсарын үйл ажиллагааг нэгэн зэрэг хоёр юмуу түүнээс дээр хэд хэдэн объект дээр төвлөрүүлэх процессыг хэлнэ.
Анхааралын хэлбэлзэл:Анхааралын хэлбэ.лзэл нь тогтворжилтын эсрэг чанар бөгөөлд анхааралын эрчим хүч чанарыг ямар нэгэн хэмжээгээр бууруулдаг шинж .
Анхаарлын сарнилт:хүний ямар нэгэн тодорхой зүйл дээр урт удаан хугацааны турш анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдахыг хэлнэ.анхаарал сархихын физиологи үндэс нь их тархины гадарт оптимал хөөрлийн голомт хүчтэй үүсч сөрөг индүкцийн хуулиар түүнийг эргэн тойрсон тархины гадрын бусад хэсэгт саатлын процесс бүрэлдсэн явдал юм.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе