10/5/09

Хүртэхүй

Хүртэхүй
Хүний задлан ялгагяид буюу анализотаруудад үйлдэл үзүүлсэн бүхэл бүтэн юмс,үзэгдлүүдийн дүр,их тархины гадарт тусгагдсан тусгалыг хүртэхүй гэнэ.Хүртэхүй нь сэрлүүдийн үндсэн дээр үүсдэг.Сэрэл оролцохгүйгээр хүртэхүй үүсэхгүй.
Хүртэхүйн физиологи үндэс
Хүнд тусгагдааж буй аливаа үзэгдэл юмсын яэз бүрийн шинж чанар хүний мэдрэхүйн эрхтэнд нэг зэрэг юмуу дарааллан үйлдэл үзүүлж тархинд уг үзэгдэл юмсын шинж чанааруудыг тусгасан хөөрлийн олон голомтуудыг ыүрдүүлнэ.Ийнхүү хүний мэдрэлийн эрхтний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд мэдрэхүйн эрхтний олон анализаторуудын тархинд байгаа төвүүдэд тогтсон хөөрлийн голомтуудын хооронд мэдрэлийн түр холбоос тогтох процессууд нь хүртэхүйн физиологи юм.И.П.Павлов хүртэхүйн физиологи үндэс нь мэдрэлийн эрхтний рецепторт гадаад ертөнцөөс үзүүлсэн үйлдлийн нөлөөгөөр их тархины гадарт бүрэлдэн тогтсон нөхцөлт рефлекс буюу мэдрэлийн түр холбоосын гэж тодорхойлсон.
Хүртэхүйн чанарууд
Хүртэхүйн чанаруудыг дараах байдлаар ангилна.
1.Хүртэхүйн бүхэллэг буюу биет бодит чанар
2.Хүртэхүйн бодислог чанар
3.Хртэхүйн бүхэл бүтэн чанар
4.Хүртэхүйн харьцангуй тогтвортой чанар
5.Хүртэхүйн байнгын болон тогтонги чанар
Хүртэхүйн гадаад үзэгдлийн аливаа үйлдлийг тусгасан идэвхигүй тусгал биш бөгөөд харин тэр нь үйлдэл үзүүлж буй зүйлүүдийн дотроос тодорхой зүйлийг сонгож тусгах идэвхитэй процесс юм.Өөртөө үйлдэл үзүүлж байгаа хүн зүйлүүдийг дотроос тодорхой нэг зүйлийг тусгаж авч байгаагийн физиологи үндэс нь их тархины гадарт явагдах хөөрөл,саатлын процессын харилцан индукцын үндэс юм.
Хүртэхүй нь юмыг сонгож тусгахын субъектив нөхцөл хэд хэдэн янз байна .Юуны түрүүнд хүн өөрт нь тусгаагдаж байгаа зүйлийг урьд нь хэр зэрэг мэдэхээс шалтгаалан тусгах үйл ажиллагаа янз бүр байдаг.
Хүртэхүйн хэлбэр
Хүртэхүйд олон янзын анализаторууд оролцдог тул түүнийг анализаторуудын оролцож байгаа байдлаар хараа, сонор, хүрэлцэх, үнэрлэх,амтлах, хөдөлгөөний хүртэхүй гэж хэд хэдэн салбарт хуваадаг. Материйн оршиж буй хэлбэрийг тусгах байдлаар орон зай, цаг хугацаа хөдөлгөөний хүртэхүй гэж 3 ангилна.
1. Орон зайн хүртэхүй: юмс үзэгдлүүдийн объёктив орон зайн харьцааг тусгасан тусгалыг орон зайн хүртэхүй гэнэ.
2. цаг хугацааны хүртэхүй:бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ.
3. хөдөлгөөний хүртэхүй: тодорхой цаг хугацаанд орон зайд оршин байгаа бодит хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хэлнэ.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе