10/5/09

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ,СЭТГЭЦИЙН ҮЙЛ ЯВЦ

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ,СЭТГЭЦИЙН ҮЙЛ ЯВЦ
Хүртэхүй ,анхаарал, дүрслэн бодохуй, ой тогтоолт сэтгэхүй, хэл яриа зэрэг сэтгэцийн үзэгдлүүд хүний аливаа үйл ажиллагааны үндсэн бүрэл хэсэг болж өгнө.Хүн өөрийн хэрэгцээг хангах,тоглож наадах,харилцах,суралцах,хөдөлмөрлөх,өөрийгөө хэрэгжүүлэх гэх зэрэг зорилгыг хангахы хүн тулд юуны хүрээлэн байгаа хүмүүс, бодит юмс үзэгдлийг ухаалгаар хүртэн хүлээж авч чаддаг байх. чухал хэрэгтэй зүйлүүлийг тусган авах өмнөх турглага мэдлэгтэйгээ нэгтгэн холбох эргэцүүлэн тунгаах хэрэгтэй зүйлүүдийг,дараа нь төвөггүй сэргээн санах үзэл бодлоо бусдад цэгцтэй таниулах, хамгаалан хөгжүүлэх зэрэг тэнин мэдэхүйн оло үйлийн нэгэн зэрэг гүйцэтгэх хэрэгтэй болно.үүнээс үзвэл хүний үйл ажиллагааны салшгүй бүрдэл хэсэг үр дүн амьдралын гол нөхцлийн нэг нь хүний сэтгэцийн үйл ажээ.
Гэхдээ сэтгэцийн үйл явц рүний үйл ажиллагааны явцад оролцоод зогсохгүй өөрсдөө боловсронгуй болж хөгждөг, хүний дотоод мөн чанар нь болж өгдөг, мөн өөрсдөө онцгой хэлбэрийн үйл ажиллагаа болж хувирч байдгыг санах нь чухал.
Сэрэл сэтгэхүй
Сэрэл бол танин мэдэхүйн хамгийн анхны гат бөгөөд жирийн процесс юм. мөн тухайн үед хүний тархи үйлдэл үзүүлсэн гадаад ертөнцийн юмс үзэгдлүүдийн салангид нэг шинжийг тусгасан нэг шинжийг хэлнэ. Сэрэл нь сэтгэцийн үлэмж харийн процесс бөгөөд хүртэхүй сэрлээр дамжуулахгүйгээр юмсын ямар нэг хэлбэрийн талаар мэдэх боломжгүй гэжээ. Сэрэл бол мэдрэлийн тусгай аппратуудаар дамжин бидний тархинд үйлдэл үзүүлсэн материаллаг ертөнцийн юмс үзэгдлүүдийн үр дүн болохыг баталж байна.сэрэл нь ертөнцийн тухай манай бүх мэдлэгийн анхны үүсвэр юм.
Сэрлийн физиологи үндэс-ийг Б.И Ленин гаргаж ирсэн. Тэрээр сэрлээр дамжуулахгүйгээр юмсын ямар нэг хэлбэрийн тухай мэдэх боломжгүй гэжээ. Цочроогчийн үйлийг хүлээн авч үүнийг танин мэдэхүйн тогтолцоонд дамжуулж тархинаас эргэж хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагаа явагдах процессыг анализатор буюу задлан ялгагч гэнэ.энэ нь 3 хэсэгтэй.
1. Мэдрэхүйн эрхтэн бүрийн “рецептор” анализаторуудын захын хэсэг. Энд нүд, чих, хэл, ам, арьс зэрэг мэдрэхүйн эрхтэнүүд орно.
2. Рецептороор дамжин ирсэн ямар нэг мэдээ дохио хүлээн авч боловсруулан түүнийг сэрэл болгон хувиргах анализаторуудын цаад хэсэг буюу тархинд явагдах процесс.
3. Тархинд боловсрогдсон сэрэл нь эргэж цочроогчдын үйлдэлд хариу үзүүлдэг.иймд уг эрхтэн нь гадаад дотоод цочроогчдын үйлдэлтэй өөрийгөө зохицуулж байдаг.аливаа сэрэл бол анализаторуудын идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм.
Сэрлийн хэлбэр тэдгээрийн онцлог
Сэрлийн хэлбэр нь сэрэл үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар сэрлийг
1.экстрорецептив сэрэл буюу гадаад сэрэл” энэ нь гадаад ертөнцөөс үзүүлсэн дохиог бие махбодын гадаргад орших рецепторуудын тэсламжтайгаар хүлээн авах сэрэл”
2.Проприорецептив сэрэл буюу булчин хөдөлгөөний сэрэл “ энэ нь биеийн хөдөлгөөн болон , бие махбодын байдлын тухай дохиог хүлээн авдаг сэрэл.
3.Интрорецептив буюу дотоод” бие махбодын дотоод байдал түүнд орсон хувьсгалт өөрчлөлтийг тусгана. гэж ангилна.
Сэрэл нь сонорын сэрэл,харааны сэрэл, амтлах сэрэл, арьсны сэрэл, дотоод сэрэл, үнэртэх сэрэл, тэнцвэрийн сэрэл, харилцааны сэрэл, хүрэлцэх сэрэл гэх мэт төрлүүдтэй.
Сэрэл үүсэж явагдах нь:
сэрлийн бие биеээсээ явагдах онцлыг сэрлийн чанар гэнэ.цочроогчийн үйлдлийн хүч болон рецепторын үйл гүйцэтгэх байдлыг сэрлийн эрчим гэнэ.
сэрлийн зааг : 1. Сэрлийн үнэмлэхүй доод зааг:дөнгөж мэдэгдэн сэрлийн цочроогчийн бага хүчийг сэрлийн үнэмлэхүй доод зааг гэнэ.
2. сэрлийн үнэмлэхүй дээд зааг: цочроогчийн хүч их байвал дээд зааг.
3. сэрлийн ялгаврын зааг: цочроогчдийн хүчний эрчимд гарах ялимгүй жижиг ялгааг хэлнэ.
Сэрэл үүсэх эх үүсвэр нь гадаад ертөнцийн юмс үзэгдлийн нөлөөө юм. сэрлүүдийн харилцан үйлдэл: сэрлүүдийн үйл ажиллагаа нь бие биеээсээ шалтгаална. Нэг анализаторын үйл ажиллагаа нь нөлөөлж түний хүчийг сайжруулах буюу буруулахад нөлөөлнө.

1 comment:

oюун ухаанаа хөгжүүлцгээе