10/5/09

АНХААРЛЫН физиологи үндэс

Анхаарал гэдэг нь хүн тодорхой нэг зүйл дээр сэтгэц ухамсрыг чиглэн төвлөрүүлэх тусгалын үйлийг анхаарал гэнэ.
Хүний ухамсарын үйл ажиллагаа хажуу орчмын бусад зүйлсээс салж тодорхой нэг объект дээр чиглэн төвлөрч байгаа нь анхааралын уг чанар.Ингэж анхаарал тодорхой нэг зүйл дээр төвлөрч байгаа нь физиологын талаас үзвэл цочроогчын үйлдлээр их тархины нэгэн хэсэгт хөөрлийн процесс явагдаж бусад хэсэгт саатлын процесс явагдаж байгаагаар тайлбарлагдана.Анхааралын физиологи механизм нь их тархины гадарт явагдаж байгаа, хөөрөл саатлын процессын харилцан үйлдэл билээ. Учир нь хүний анхаарал нь их тархины гадарт явагдах хөөрөл ба саатлын процесстой холбоотой бөгөөд тэдгээрийн харилцан үйлдлын үр дүн мөн. Эдгээр процессын харилцан үйлдлын үед их тархины гадарт анхааралын физиологи механизм болох хөөрөлын тогтонги Оптималь голомт үүсдэг.Бие мах бодын эрхтэнүүд цочрооогчын үзүүлсэн их тархины гадрын тодорхой хэсэгт янз бүрийн хүчтэйхөөрлын голомт үүснэ. Ингэж их тархины гадарт үүссэн хөөрлын хэдэн голомтуудын дотроос дунд зэргийн хүчтэй голомтыг тогтонго голомт гэдэг . Хөөрлын дунд зэргийн хүчтэй голомт нь хүний анхаарал тодорхой нэг зүйл дээр төвлөрсөниййг хэлдэг байна.Тогтонго голомтод төвлөрсөн хөөрөл нь их тархины гадрын бусад хэсэгт өөрийн эсрэг саатлын процессынг бүрдүүлдэг.Энэ нь хөөрлын тогтонго голомтын хүчийг нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд хүний анхаарал тодорхой нэг зүйл дээр төвлөрч уг зүйлийг бүрэн гүйцэтгэнэ.Хэрвээ цочроогчийн нөлөөгөөр их тархины гадарт үүссэн хөөрлын тогтонго голомтын эсрэг их тархины гадрын бусад хэсэгт хүчтэй саатал бүрэлдэхгүй бол хүний анхаарал нэг үйл дээр тодорхоы хугацаанд төвлөрч чадахгүй . жишээ нь:Тухайн ажлыг анхааралаа гүнзгий төвлөрүүлж хийх үед их тархины тодорхой нэг хэсэгт төвлөрсөн хөөрөл үүсэж сөрөг индукцыын хуулиар тархины гадрын бусад хэсэгт хөөрлын эсрэг саатлын процесс явавгдаж байна .Ийм замаар тархинд анхааралын физиологи механизм болох хөөрлын тогтонго голомт үүснэ. Анхаарал нь сэтгэцийн үйлийн үүд хаалга. Анхааралын процессыг үүсгэгч нь ИП.Павловюм.Тэрээр “хэрвээ толгойн гавлыг нэвт хардагсан бол бид ухамсартайгаар бодож сэтгэж байгаа хүний их тархины гадраар хэлбэр ,хэмжээ нь байнга өөрчлөгдөж байгаа гэрэлт толбыг харахын зэрэгцээгээр их тархины гадрын табайн бусад хэсэгт байгаа ямар нэгэн сүүдрийг олж харахсан билээ” гэжээ. Энэхүү “гэрэлт толбо “нь ИП.Павловын хэлснээр хөөрлын ноёлох голомт болох бөгөөд харин их тархины гадрын бусад хэсэгт байгаа сүүдэр нь их тархины гадрын саатлын байдалд байгаа хэсгийн тухай өгүүлж байна. Хүний анхаарал үүсч хөгжихөд , дохионы I,II систем боловсруулахад Орос зөвлөлтийн нэрт физиологч А,А,Ухтомскын ноёлох голомтын тухай сургаал онцгой үүргийг гүйцэтгэдэг. Хөөрлийн жирийн тогтонго голомттой харьцуулахад хөөрлын ноёлох голомт нь маш хүчтэй бөгөөд тогтвортой .Их тархины бусад хэсэгт үүссэн хөрлийн голомтуудын хүчийг өөртөө нэгтгэн татж тэдгээрийг өөртөө нэгтгэн захирдаг байна. Ингэж цочроогчийн хүчийн нөлөөгөөр их тархины гадрын хэд хэдэн төвд үүссэн хөөрлын голомтуудын хүчийг өөртөө нэгтгэн татаж тэдгээрийг ноёрхон захирдаг байна. Энэхүү нөлөөгөөрих тархины гадрын хэд хэдэн төвд үүссэн хөөрлын ноёлох голомтын үндсэн дээр анхаарал маш хүчтэй нөлөөлдөг .Хөөрлын ноёлох голомт нь урт удаан хугацаанд үлэмж хүчтэй тогтвортой үргэлжилэн явагддаг тул тэр нь хүний анхаарал нэг зүйл дээр үлэмж тогтвортой удаан төвлөрөхийн физиологи үндэс болно Ингэж их тархины гадарт үүссэн хөөрлын ноёлох голомты н үндсэн дээр анхаарал тодорхой нэг зүйл дээр гүнзгий тгтвортүй төвлөрсөнөөр хүн хажуу орчиндоо болж байгаа бусад зүйлийг огт мэдэхгүйгээр өнгөрдөг юм. Жишээ нь :агуу суут хүмүүс бага унтаж зохиол бүтээлээ туурьваж байсан нь их тархины гадарт үүссэн хөөрлийн ноёлох голомтын дүнд явагдаж байгаа анхаарлын идэвхитэй тогтворжилтын үр дүн . Хүний анхааралд дохионы 1,2 систем чухал үүрэгтэй. 1систем нь анхаарал тогтвортой товлөрч байвал шууд цочроогчий нөлөөгөөр их тархины гадарт хөөрлийн голомт үүснэ.Хүний хөдөлмөртэй холбоотой анхаарал үүсэж хөгжихөд дохионы 1систем голлох үүрэгтэй Оюуны үйл ажиллагааг гүйцэтгэхэд дохионы 2систем голлох үүрэгтэй Анхаарал нь зоригтой холбоотой.Дотоод сэтгэц ухамсар үйл ажиллагааны тодорхой нэг үйл ажиллагааны объект дээр тодорхой хугацаанд зориуд чиглүүлэн төвлөрүүлж байдаг сэтгэцийн үйл нь санамсаргүй анхаарал юм. Номын санд сууж ном унших нь идэвхтэй анхаарал юм. Гэхдээ дараа нь өөрийн эрхгүй өөр бодол орж ирэн анхаарал бууруулдаг. Гэвч дахин өөрийгөө дайчилж хичээлээ хийх нь хожуу үүссэн анхаарал юм. Лекцын үед сонсогчдын тархины сонсголын гадар хэсэгт хөөрлийн голомт бий болно.Үүний гол нь сонсох ,харах, бичих,сэтгэн бодох үйл ажиллагаа явагдана. Эдгээрийн гол нь сонсох үйл ажиллагаа .Энэ бол хөөрлийн ноёлох /доминат/ голомт.

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе