10/5/09

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СЭТГЭЛЗҮЙН ХЭВ ШИНЖ

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СЭТГЭЛЗҮЙН ХЭВ ШИНЖ
Хүний үйл ажиллагааны хэлбэр хэв шинж хичнээн төрлийн хэрэгцээ үйлчилж байгаагаар ерөнхийдөө тодорхойлогдоно. Гэхдээ хүний үйл ажиллагаа угийн дотоод мөн чанар талаасаа ямагт олон төрлийн сэдлэгтэй байдгыг бодолцох ёстой. Иймээс хэн нэгэн үйл ажиллагааны хэлбэр хэв гинжийг тодорхойлохын тулд хамгийн чухал хэрэгуээнүүдийг нь мэдэх хэрэгтэй болно. Ийм зорилтыг практик дээр шийдэхэд амаргүй. Яагаад гэвэл хүний хэрэгцээ нь мэш олон янз бөгөөд хүн нэг бүрийн хувьд өөр өөр байдлаар бүрэлдэн хөгжих өөр өөрөөр гаднаа илэрч байдаг. Иимээс хүмүүсийн хэрэгцээг тодорхойлогч хэмжигдэхүүнүүдийг эхлээд бий болгож тэр үндсэн уг хүний үйл ажиллагааны шинж чанарыг тодруулах нь хялбар байх болно. Ингэж хүний хэрэгцээг тодорхойлоход гол төлөв хүч тоо хэмжээ чанар гэсэн 3х үндсэн хэмжигдэхүүнийг ашиглана. Хүний хэрэгцээний хүч гэдэгт чухал шинж давтамж, өдөөх чадавхийг авч үзнэ.Хүч ихтэй хэрэгцээ их чухал шинжтэй бусад хэрэгцээнүүдийг давамгайлах олон дахин давтагдах төдийгүй үүнийг өөрийн эрхгүй эхлээд уг хэрэгцээгээ хангахад түлхэн өдөөж байдаг. Хүмүүст илэрдэг хэдэн янзын хэрэгцээ үе үе хүч нь хэмэгдэж тэргүүн зэрэгт дэвшигдэн гарч ирдэг.Ингэж бусад олон хэрэгцээний дундаас тодрон гарч буй хэрэгцээнүүд тухайн хүний хэрэгцээний тоо хэмжээг илэрхийлнэ.Зарим хүмүүсийн хувьд чухал хэрэгцээнүүд нь нэг их олон биш байна. Гэхдээ тэд өөрийн чухал хэрэгцээнүүдийг цаг тухайд нь хангаж, энэ үндсэнд маш сэтгэл хангалуун амьдарна.Хүмүүс амьдрал үйл ажиллагааныхаа явцад олон төрдлийн заримлаа бүр эсрэг тэсрэг бие биенээ үгүйсгэсэн хэрэгцээнүүдтэй тулгэрэх нь олонтаа. Иим хэрэгцээнүүдийг хангахын тулд хувь хүн нэгэн зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхлэх хэрэгтэй болно. Өөр нэг хүн дээрхээс гадна хамгийн сонирхолтой хүмүүстэй ярилцах, бие дааж бүтээлчээр ажиллах, бүтээн туурвих замаар танин мэдэхүйн хэрэгцээгээ дэс дараатай хангах боломжийг нээсэн дараатай нээсэн байдаг. Бид энэн маягаар хүмүүсийн хэрэгцээний бодит хэмжигдэхүүнүүдийг тодорхойлж чадах юм бол тухайн хүний юм уу бүлэг хүмүүсийн үйл ажиллагааны хэв загварыг гаргах боломжтой болно. Тэдгээр хэмжигдэхүүний ашиглах замаар хүн нэг бүрийн үйл ажиллагааны хэв шинжийг тодорхойлно. Хүний хэрэгцээг судлах өөр нэг арга зам нь бүх хүий хувьд илэрч байдаг үйл ажиллагааны хэв шинж, хэлбэрүүдийг нэгтгэн баяжуулах замаар гол үндсэн хэсгийг нь ялган олох явдал байх болно. Тэдгээр үйл ажиллагаа хүн бүрт илэрч байдаг хэрэгцээнүүдтэй саласгүй холбоотой явагдана. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хувийн хөгжлийн нийгмийн шинж илэрлийг эндээс харж болно гэсэн үг. Энэ утгаар тоглоом, сурах, хөдөлмөр гэсэн 3 үндсэн үйл ажиллагааг авч үзэх нь түгээмэл дэлгэрчээ.
Харилцаа нь хамгийн үндсэн чиг шугамын талаас хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагаа мөн. Харилцааны явцад хүмүүс илүү сайн ойлголцох, ажил хэрэгч харилцан ашигтай хэлхээ холбоо тогтоох, бие биеэндээ туслах, хүчээ нэгтэг илүү амжилтанд хүрэх бололцоог эрэлхийлж байдаг. Харилцаа нь аман, аман бу, шууд ба дам гэхчлэн олон янз байж болно. Шууд харилцааны үед хүмүүс бие биеэнтэйгээ уулзаж аман ба аман бус хэлбрээр мэдээлэл солилцох бөгөөд энэ үед бусад туслах хэрэгслүүд бараг хэрэгцээгүй болно. Шууд бус харилцааны үед хүмүүс бие биеэнтэйгээ уулздаггүй. Тэд бусад хүмүүсээр юм уу радио, телевиз, ном, сонин хэвлэл, бичиг захидал зэргээр дамжин харилцана. Тоглоом нь ямар нэг материаллаг болон оюун санааны бүтээгдэхүүнийг бий болгоход шууд чиглээгүй үйл ажиллагаа юм. харин хүүхэд болон том хүмүүс ажил хэрэгч болон зохион бүтээх тоглоомын үед бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилго тавьж ажилладаг. Тоглоом нь ихэнх үед баясан цэнгэх, амралт чөлөөт цагаа үр ашигтай өнгрүүлэх зорилгод үйлчилнэ. Зарим үед хувь хүн амин чухал хэрэгцээгээ хангах үйл ажиллагааны явцад үүссэн ядаргаа, урам хугарах байдлыг өөрөөр яагаад ч арилгаж чадахгүй нөхцөлд тоглоом тэр бүхнийг өөрчлөх түгээмэл хэрэгсэл болж хувирна.
Ганцаарчилсан, бүлгийн, эд юмстай хийх, дүрд тоглох, нөхцөлт, дүрмээр тоглох гэх зэрэг олон хэв янзын тоглоом бий. Ганцаарчилсан тоглоомд хувь хүн өөрөө л хамрагддаг бол бүлгийн тоглоомд хэд хэдэн хүн оролцон хамтарч үйл ажиллагаагаа өрнөж байдаг. Эд юмстай хийх тоглоом нь хүмүүсээс гадна олон янзын юмс, үзэгдлийг ашиглана. Нөхцөлт тоглоом нь урьдаас заагдсан тодорхой зааврын дагуу дүрэм журмыг баримтлан хэлцэн тохирох замаар явагдана. Дүрд тоглох тоглоомын үед хувь хүний зан үйл дүрээ амилуулах, бүтээн харуулахад илүүтэй чиглэгдэнэ. Дүрмээр зохион байгуулагдах тоглоом нь оролцогчид заавар журмын дагуу зан үйлээ удирдаж тэдгээрийг эхнээс нь эцсийг хүртэл дагаж мөрдөн, ямар ч тохиолдолд тэр бүгдээс гажихгүй байхыг шаардана. Гэхдээ амьдрал дээр нөхцөлт ба дүрмээр явагдах тоглоом, эд юмстай хийх ба рольд тоглох тоглоом, нөхцөл ба дүрд тоглох тоглоом гэхчлэн цөмөөр холилдож хосолсон байх нь элбэг. Тоглоомын үйл ажиллагааны үед хүмүүсийн хооронд зориул зохион байгуулагдсан, түр зуурын шинжтэй харилцаа үүсч явагдана. Иймээс хүмүүс бие биенийхээ зан үйлийн талаар том дүгнэлт гаргах, жинхэнэ ёсоор сайшаах, эсвэл буруутгах байдал гаргах хэрэггүй гэдгийг ойлгож ухаарах сэтгэл зүйн нэн таатай орчин бүрэлдэнэ. Тоглоомын явцад үүссэн харилцаа, харилцан үйлчлэл хожим нь хүмүүсийн зан үйлд сөргөөр нөлөөлөх нь маш ховор тохиолдоно.
Хүүхдүүдийг хувьд тоглоомын хөгжүүлэх үүрэг нь голдог бол том хүмүүсийн хувьд ядаргаа бухимдлаа арилгах, харицааны хүрээг өргөжүүлэх, орчин тойрондоо өөрөөр ханддаг болоход тус дэм өгөх тал нь давамгайлна. Зарим тоглоомын зохион байгуулалтанд ёс заншил, сургалт дасгалын хэсэг спортын чиг үүргийг багтаан оруулсан байх нь түгээмэл ажиглагдана.
Сургалтын үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүмүүсийн мэдлэг, чадвар зан үйлийн хэвшлийг сайжруулах, илүү бүтээлчээр сэтгэж, эрэл хайгуул хийдэг болоход нь чиглэгдэнэ.сургалтын сэтгэл зүйн нэг үндэс нь дээр үзүүлсэн нөхцөлт рефлекс бүрэлдэхүйл явц сэмээн үздэг.сургалтын байгууллагууд хүмүүсийн сурах үйл ажиллагааг урьдаас төлөвлөх, зохион байгуулах сэдэл төрүүлэх, хянах, эргэх холбоо үүсгэх гэх зэргээр зориудаар зохион байгуулна.мөн сурах үйл ажиллагаа бусад идэвхжлийн хүрээнд нэг ёсны “дагавар бүтээгдэхүүн” байдлаар зориудын зохион байгуулалттай бус хэлбэрээр явагдаж болно.энэ утгаар сургалтыг зүхион байгуулах сэтгэл зүйн оньс , түлхүүрийн нэг нь яах аргагүй нөхцөлт рефлекс төлөвшүүлэх арга ажиллагаа юм.сургалт ямар арга хэлбэрээр зохион байгуулагдаж байлаа ч суралцагчдын сурах, танин мэдэх үйл ажиллагааны сэтгэл зүйн төлөвшил, тодорхой үр дагавар нь зарим талаар нөхцөлт рефлексийн зарчтаар өрнөх нь ойлгомжтой юм.гэхдээ нөхцөлт рефлекс энэ үед сурах танин мэдэх үйлийн суурь хэсгийг нөхцөлдүүлж байдаг.цаашид тэр суурин дээр танин мэдэхүйн дараа дараагийн төлөвшил явагдана.
1р шат-сургалтын өмнө
Нөхцөлт цочроогч хариу үйлдэл үзүүлэхгүй
Нөхцөлт бус цочроогч нөхцөлт бус хариу үйлдэл
2р шат-сургалтын үйл явц
Нөхцөлт цочроогч Нөхцөлт бус цочроогч
нөхцөлт бус хариу үйлдэл
3р шат-дасгал сургуулийн дараах үе
Нөхцөлт цочроогч нөхцөлт бус хариу үйлдэл
”одоо нөхцөлт цочроогчнөхцөлт бус хариу үйлдлийг төрүүлэх болжээ.”
Ялангуяа өндөр боловсрол, зан үйлийн зөв хэвшилтэй,ажил амьдралын зорилгоо амжилттай тодорхойлж мөрдөн ажилладаг хүмүүсийн хувьд сурах үйл ажиллагаа өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хамгийн ухаалаг арга хэлбэр байдлаар зохион байгуулагдаж байдаг.ер нь хүмүүний сурах үйл ажиллагааны хамгийн чухал онцлог нь хувь хүний сэтгэцийн хөгжлийн үндсэн арга хэрэгсэл болж байдагтай холбоотой.
Хүний үйл ажиллагааны онцгой хэсэг нь хөдөлтөр юм. хүн төрөлхтөн хөдөлмөрийн үйл ажилгааныхаа явцад орчин үеийн соёл иргэншлийг цогцлуулж асар их оюун санааны болон материаллаг баялгыг бүтээж, өөрсдийн амьдралын нөхцлийг хувирган өөрчилж, өөрсдийгхөө өмнө тасралтгүй хөгжин цэцэглэх өргөн боломжийг нээсэн хэмээн үздэг. Хөдөлмөрийн нөхцлийн гол нэг хэсэг нь өндөр бүтээмжтэй зэвсэг хэрэглэл, тоног төхөөрөмж бүтээгдэж, тэдгээрийг улам боловсронгуй болгож байдагтай холбоотой.энэхүү үйл явцад хөдөлтөрийн бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэл,ШУ тасралтгүй хөнжиж, технологи урлаг уран сайхан цэцэглэн дээшилдэг байна.хүнйи үйл ажиллагааны нөхцөл нь дараах чиглэлээр дэвшил өөрчлөлт явагдахыг хэлж байгаа юм.Үүнд:
1. Хүний үйл ажиллагааны филогенетикийн өсөлт дэвшил
2. Хувь хүний хөгжлийн явцад хүнийг олон төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах, өөрийгөө илархийлэх нөхцлийг бүрэлдүүлэх
3. Үйл ажиллагааны явцад түүний дотоод бүрдэл хэсгүүд өөрчлөгдөн дэвшил хөгжил явагдах
4. Хүний үйл ажиллагааны зүй ёсны хөгжил явцад түүний зарим үйл өргөжин тэлж улмаар бие даасан үйл ажиллагаа болж хөгжих явдал юм.
Үйл ажиллагааны түүхэн хөгжил олон талаар хүн төрөлхтний нийгэм түүх, эдийг засгийн хөгжлжжр нөхцөлдсөн байна.нийгмийн бүтэц шинчлэгдэн томрон нэгдэх эсвэл задран хөгжио явцад хүмүүсийн үйл ажиллагаа өөрчлөгдөж, шинэ хэлбэрүүд үүсч хөгжиж байдаг. Эдийн засгийн хөгжил идэвхжих, хөдөлмөрийг хорших, дагнах явцад мөн л үйл ажиллаг ааны урьд өмнө байгаагүй шинэ хэлбэр үүснэ.тухайн нийгмийн амьдралд ямар төрлийн үйл ажиллагаа илүүтэй чухал шаардагдаж байна хүмүүс түүнийг эзэмшин өөр өөрсдийн амьдралын зорилгыг өөрсдийгхөө зан үйлтэй уялдуулан ажиллаж амьдардаг жамтай.
Ингэж хөгжиж байгаа хувь хүний зан үйл нийгэмд үйлчилж байгаа үйл ажиллагааны тогтлыг хүлээн авч, уялдан нэгтгэгдэх үйл явцыг нийгэмшил хэмээн нэрлэнэ.нийгэмшлийн үе шат зохион байгуулалт нь хүүхдийг тоглоом, сургалт, хөдөлмөр , харилцааны үйл явцад дэс дараатай татан оролцуулах улмаар эдгээр үйл ажиллагааг төгс эзэмшихэд хөтлөн чиглүүлэхийг шардана.эдгээр үйл ажиллагаа тус бүрйин эхлээд энгийн анхдагч хэлбэрийг нь эзэмших хэрэгтэй бөгөөд цаашид улам боловсронгуй бүтээлч болгон хөгжүүлэх замаар хувь хүн нийгмийн харилцааны субъект болж хувирдаг.иймээс насанд хүрсэн хүний үйл ажиллагаа балчир хүүхдийн зан үйл тоглоомын үйл ажиллагаанаас эрс ялгаатай болсон байдаг ажээ.
Хүний үйл ажиллагааны хамгийн нэг чухал тал нь түүний дотоод хэсэгт явагдах өөрчлөлт шинэчлэл юм.
1.энэ үед хүний үйл ажиллагаа шинэ юмс үзэгдэлтэй хийгдэх үйл, үйлдлийн агуулгаар баяжин хөгжинө.тэр үед хшний шинэ үйл ажиллагааны объёкт ба түүнтэй холбогдсон хэрэгцээгээ хангах араг хэрэгсэл нь урьдынхаас илүү өргөн хүрээтэй оюун санааны болон материаллаг зүйл болж өөрчлөгдсөн.
2. хүний үйл ажиллагааны арга технологи шинэчлэгдэх явцад ерөнхий зохион байгуулалт, хурд нэмэгдэж үүний нөлөөгөөр үр дүн нь сайжирч ирчээ.тухайлбал, хувь шинэ гадаад хэ лийг эзэмших явцад мэдээллийг хүртэн хүлээн авах боломж , бичиж тэмдэглэх чадвар эрс дээшилдэг бол дээд математикийг судлах явцад олон янзын тоон харьцаа үйлдлийг шийдвэр гаргахад төвөггүй ашиглах боломжтой болж ирнэ.
3.хүний үйл ажиллагааны явцад зарим үйл, үйлдэл болон бусад бүрдэл хэсгүүд бүрэг хэмжээгээр автоматчилагдаж, цаашид ухамсрын гүн гүнзгий оролцоогүйгээр хурдан хугацаанд зөв гүйцэтгэгдэх сэтгэл зүйн өвөрмөц арга бүрэлдэнэ.үүнийг ерөнхийд нь хүний үйл ажиллагааны чадвар, дадал хэмээн нэрлэдэг.
4.хүний үйл ажиллагаа боловсронгуй болж хөгжих, хүрээ нь тэлэх, түүний сэтгэл зүйн оньсон хэсгүүд нь бэхжих, төгс төгөлдөр болох явцад түүний бүрэлдэхүүнд байсан зарим үйл бие даасан бүтээлч шинж чанартай болж, улмаар шинэ үйл ажиллагаа бүрэлдэн хөгждөг байна.энэхүү үйл явцыг оросын алдарт сэтгэл зүйч А.Н. Леонтьев тусгайлан судалж “ сэдэл зорилго болж хувирах үйл явц” хэмээн тусгайлан нэрлэжээ.
Энэхүү оньс дараах байдлаар бүрэлдэн явагдаж байдаг хэмээн үздэг.үйл ажиллагааны зарим үйл нь эхлээд ухамсарлагдсан зорилго хэлбэрээр илэрч байдаг ч тухайн хувь хүний хэд хэдэн хэрэгцээг хангахад чиглэсэн өөр бусад зорилго нь энэ нөхцөлд арга хэрэгсэл маягаар үйлчилдэг байх боломжтой ажээ.чухамхүү эдгээр үйлийг үндсэн зорилго нь тухайн хувь хүний хэрэгцээг хангахад чиглэсэн гэдэг шалтгаанаар зарим нэг үйлийн зорилго бие даасан үнэт зүйлсийн эрэлд шилжинэ.өөрөөр хэлбэл сэдэл юм уу хэрэгуээ болж хувирна. Үүнийг үйл ажиллагааны хөгжлийн явцад сэдэл зорилго болон хувирч улмаар шинэ үйл ажиллагаа төрөн гарлаа хэмээн үздэг байна.

1 comment:

oюун ухаанаа хөгжүүлцгээе