12/3/09

Гарын алга болон нүүрний хэлбэр таны ааш занг илтгэнэ


Та сайн ажиглагч уу? Тэгвэл үүнийг унш! Гарын алга болон нүүрний хэлбэр таны ааш занг илтгэх болно “Хүний зан чанар нь царайнаасаа мэдэгддэг” гэж ч хүмүүс ярьдаг.

Алганы хээ
Хүн төрөлхтөн алган дээрх зураасаа хараад тэр сонин зураас чухам юуг илтгэсэн ямар утгатай болохыг нь бодож нэлээд толгой гашилгасан нь дамжиггүй. Зарим нь “Хүн болгоны алганы хээ нь өөр өөр байдаг тул энэ зураасууд нь зөвхөн гар атгахыг хөнгөвчлөх зориулалттай биш байх.” гэдэг байсан. Тэгээд урт хугацааны, анхааралтай ажиглалтын үр дүнд алганы хээнээс хүний зан чанараас эхлээд хувь заяаг хүртэл илтгэсэн шинж тэмдгүүд байдгийг олж мэджээ.

Чигчий хуруунаас эхлээд долоовор хурууг хүртэл хөндлөн тогтсон зураас зүрхний зураас юм байна. Энэ зураас гүн гинжилсэн хэлбэртэй олон олон салаанаас тогтсон байвал сэтгэл санааны өөрчлөлт ихтэй, дотоод мэдрэмж нь тогтворгүй, сэтгэл хөдлөлийн шинжүүд их байна гэсэн үг. Харин шууд үргэлжилсэн шугам мэт хээ нь сэтгэл санааны байдал тогтвортой гэсэн үг.

Зүрхний хээний доод хэсэгт түүнтэй бараг зэрэгцээ шахам байдаг хээ нь ухааны хээ бөгөөд
энэ хээ нь гүн, урт байвал оюуны чадвар сайтай гэнэ. Хэрэв энэ хээ зүрхний хээтэй яг зэрэгцээ байвал аливаа асуудлыг ухаанаараа шийддэг гэсэн үг бөгөөд харин энэ хээ доошоо чиглэсэн байвал сэтгэл зүрх, дотоод мэдрэмжээрээ голчлон асуудлыг шийддэг гэсэн үг. Энэ хээн дээр байдаг салбар салаа нь тэр үе дэх насанд нь тохиолдох үзэл санааны өөрчлөлт эсвэл дотоод ертөнцийн гүн хямралд орно гэж тайлбарлажээ.

Эрхий хурууг хүрээлж бугуй хүртэл сунасан хээг амьдралын хээ гэнэ
. Салаа салбаргүй шууд, урт байвал элдэв өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэсэн үг. Энэ хээн дээр гарсан зураас нь тэр үеийн насан дээр тусах өвчинг илтгэхээс гадна өөр олон нарийн зүйлийг ч агуулдаг гэнэ. Италийн эмч нар энэ талаар судалгаа хийж нас барсан хүмүүсийн алганы хээг ажиглажээ. Ингэхэд нас барсан хүмүүсийн нас нь амьдралын хээтэй нь шууд хамааралтай байжээ. Өөрөөр хэлбэл энэ зураас анагаах ухаанд ч байр суурьтай болжээ.

Үүний хажуугаар гар хурууны хэлбэрийг бас тайлбарлажээ. Жишээ нь эртний Хятадууд эрхий хуруу нь жижиг хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй, өөрийгөө хянах чадвар нь муу байдаг гэдэг байсан учир гадаад оронд явуулсан худалдааны элч төлөөлөгчөө бүдүүн, урт хуруутай байхад нь анхаардаг байжээ. Мөн эрхий хуруу нь уян, сайн хотойдог хүмүүс сэтгэл санааны хувьд уян хатан байж бүх орчинд зохицдог гэнэ.


Нүүр
Та энэ хэсгийг уншихдаа хажуудаа толь аваад уншаарай. Өргөн эрүүтэй бас урт эрүүтэй хүмүүс ямар нэг ярианд хурдан итгэж тэр хэмжээгээрээ нөлөөнд нь ордог, зузаан уруултай хүмүүс өөрийн таашаалдаа ихэд үнэнч, нимгэн сайн хаагддаг уруултай хүн нууц сайн хадгалдаг, бүргэд хамартай хүн манлайлах шинж чанартай, сартгар хамартай хүн хурдан шантардаг гэдэг юм байна. Нүдний хэлбэрээс мэнгэ хүртэл нүүрний бүх зураасанд хүний хувь төөрөг нь ч байдаг гэж үздэг.

Анхаарал шалгах сонжоо


0-Хэзээ ч vгvй. 1-Бага. 2-Бага зэрэг.З-Дунд зэрэг. 4-Нэлээд их. 5-Маш их

1. Сургууль, гэр, ажил дээр онцын сонирхолгvй зvйлд анхаарал татагддаг,
0 1 2 3 4 5
2. Онц сонирхолтой санагдахгvй бол эсвэл амархан биш л бол юм уншдаггvй.
0 1 2 3 4 5

3. Ялангуяа багийн дунд яригдаж байгаа ярианд анхаарлаа тєвлєрvvлэх хэцvv байдаг. 0 12 3 4 5
4. Хурдан сэтгэл хєдєлж, хурдан намждаг. 0 12 3 4 5
Ихэнхдээ сэтгэл тавгvй байдаг. Жижиг юманд уур хvрдэг. 012345
6. Бодолгvйгээр хэлсэн vгээ дараа нь vгvйсгэдэг. 0 12 3 4 5
7. Муу vр дvнд хvрэхийг тооцоололгvй бодлогогvй хурдан шийдвэр гаргадаг. 0 12 3 4 5

8. Эхлээд яриад дараа нь боддог маань миний хvмvvстэй харьцах маань сєргєєр нєлеелдєг. 0 12 3 4 5
9. Сэтгэл санаан vргэлж тогтворгvй байдаг. 0 12 3 4 5
10. Ямар нэг ажил хийх, хєєцєлдєхийн тулд тєлєвлєгєє гаргах нь надад хэцvv байдаг. 0 12 3 4 5
Хурдан сэтгэлээр унадаг. 0 12 3 4 5
11. 12. Би маш эмзэг хvн. Тиймээс хурдан гомддог. 0 12 3 4 5
13. Vргэлж юманд явах гэж байгаа юм шиг санагддаг. 0 12 3 45
14. Явж байх нь сууж байхаас илvv сайхан байдаг. 0 12 3 4 5
15. Ихэнхдээ асуултыг бvрэн сонсолгvй хариулж эхэлдэг. 0 1 2345

16. Нэг дор олон юмыг зэрэг эхэлдэг ч ихэнхдээ дуусгаж чаддаггvй. 0 12 3 4 5
17. Vргэлж янз бvрийн юм бодож байдаг. 0 12 3 4 5
18. Дуугvй сууж байхдаа хvртэл хэл гарынхаа аль нэгийг хєдєлгєж байдаг. 0 12 3 4 5
19. Багаар ажиллаж байхдаа єєрийнхєє ээлж ирэхийг тэсэн ядан хvлээдэг. 0 12 3 4 5
20. Ухаан санаа минь байнга онцын чухал биш зvйлээр дvvрэн байдаг. 0 12 3 4 5
21. Ухаан санаа минь хананд ойж байгаа бємбєг адил ийш тийш цойлж байдаг. 0 12 3 4 5

22. Миний тархи нэг дор олон суваг харуулдаг зурагт шиг ажилладаг. 0 12 3 4 5
23. Єдрийн цагаар ч мєрєєдєлдєє умбах ч энvvхэнд шvv. 0 1 2345
24. Замбараагvй, эмх цэгцгvй ухаан бодлоос болоод стресст ордог. 0 12 3 4 5

Нийт оноо: ...
ЧУХАЛ: Энэ бол насанд хvрсэн хvний анхаарал хэр сарнидгийг хэмжих сонжоо юм. Хэрэв та 70- аас дээш оноо авсан бол анхаарал сарних магадлал єндєртэй гэсэн vг. Гэвч энэ бол ердийн нэг сонжоо. Хvний сэтгэл зvйг сэтгэл зvйч, хvн тус бvр дээр арай єндєр хувьтай оношилж чаддаг. Эхлээд та энэ сонжоог хийхэд анхаарал сарнидаг байх магадлал 50 хувьтай санагдаж магадгvй. Док. Голдбергийн хэлснээр сонжооны дvн 70 хувиас єндєр гарсан тохиолдолд таны анхаарал сарних магадлал 95 хувьтай гэнэ.

10/6/09

Дасгал

ДАСГАЛ№1 ХАРААНЫ ТӨСӨӨЛЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
Хүмүүсийн бие, сэтгэцийн аливаа чиг үүрэг байнга ашиглагдахгүй байгаа нөхцөлд аажмаар алдагдаж үгүй болно. Бид сэтгэцийн чиг үүргүүдээ байнга идэвхжүүлж, дасгалжуулж байхгүй бол үр ашигт чанар нь алдагдаж аажимдаа нөхөн сэргээхэд бэрхшээлтэй болдог байна. Хүний танин мэдэгүйн үйл явц, сэтгэцийн байдал, шинж чанарын байнга хэрэглэгдэж, дасгалжиж байсан хэсэг нь цаашид хөгжиж боловсронгуй болсоор байдаг.дараах энгийн дасгалууд ямарч үед төдийлөн их цаг хүч зарцуулахгүйгээр гүйцэтгэх боломжтойгоос гадна таны танин мэдэхүйн боломжийг эрс дээшлүүлэх увидасыг өөртөө агуулдагыг санахтун. Та энэхүү дасгалыг гүйцэтгэхийн тулд эхлээд нүдээ аниад дараах зүйлүүдийг төсөөлөн бодоорой.
Үзэг цаасан дээр алгуурхан хөдөлж таны нэрийг бичиж байна.
Эхлээд нэг оронтой тоо дараа нь 2 оронтой тоо,3н орронтой гэх мэтээр санаандаа төсөөлсөөр нэгэн зэрэг санаж чадах тэр хязгаар хүртэл тооны эгнээг санаэх ажлаа үргэлжлүүлээрэй.мөн та тэр ыүхнийг сэтгэл санаандаа 2 минутын тухш хадгалж сайтар төсөөллөөр байхиыг хичээгтун
Алтан гурвалжин ., саарал тойрог, цэнхэр 5н өнцөгт, шар тэгш өнцөгт янз бүрийн өнгөтэй дүрсүүдийг санаандаа аль болохоор тод төсөөлөөрэй..
Таны хувьд 517 гэсэн тоог санаандаа төсөөлхөөс янз бүрийн өнгөтэй дүрс,дүрслэлийг санах нь илүү хялбар байх болно. Гэвч энэ дасгалууд алгуур таны төсөөлөл дүрслэн бодохуй, хийсвэр сэдгэхүйг хөгжүүлж ой тогтоолт, анхаарлын багтаамжийг чинь мэдэгдэхүйц дээшлүүлнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй.
Дасгал№2
1.хүний ярих бодох,сэтгэх чадварууд нь дохионы аль системтэй илүү уялдаатай вэ?
2 .а.туршигчдад нэг дүрсийг 0.005 секунд үзүүлэв.туршигчаас юу байна гэж асуухад гялбаад өнгөрлөө гэв.
Б.туршигчдад дүрсийг арай удаан буюу 0.05 секунд үзүүлэв.сүүмэлзээд өнгөрөв.
В.туршигчдад дүрсийг 0.5 үзүүлэв.туршигч дүрсийг шууд танив.

Учрыг тайлбарла!

чадвар,дадал,хандлага тэдгээрийг бүрдүүлэх


Автоматчилагдсан ухамсартай эсвэл хагас ухамсарлагдсан байдалтай ухамсрын гадуур явагдах үйл ажиллагааны бүрдэл хэсгүүдийг чадвар, дадал, зуршил хэмээжээ. Чадвар: гэдэг нь аливаа нэг зүйлийг өндөр чанартай , өнгө үзэмжтэйгээр богино хугацаанд хийж гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны бүрдэл хэсэг юм. чадвар нь дадалтай харьцуулахад цаг ямагт оюуны үр бүтээлч чанар сэтгэхүйн оролцоог шаардаж байдаг.
Дадал: нь бүрэн хэмжээгээр автоматчилагдсан юм уу зөн билгийн чанартай чадварын бүрдэл хэсэг бөгөөд далд ухамсрын хяналт зохицуулалтаар явагдана.
Зуршил: энэ нь хүний үйл ажиллагааны чухал хэсэг юм. хэрэв дадал , чадвар хүний үйл ажиллагааны бүтэээлч хэсэгт хэмээрдэг бол зуршил бүтээлч бус шинжтэй. Зуршил бүх нөхцөлд уян хатан биш , заримдаа утга учиргүй ямарч нөхцөлд давтагдаг ухамсрын зохицуулалтаас гадуур үр дүнд ямар нэг байдлаар шууд нөлөөлөхгүй. Зуршил чадвартай харьцуулахад ашиг тустай. Чухал үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдгээрээ онцлог.
Хандлага:хүний үйл ажиллагааны хөгжлийн явцад зарим үйл, үйлдэл болон бусад бүлдэл хэсгүүд бүрэн автоматчиглагдаж цаашид ухамсрын гүн гүнзгий оролуоогүйгээр хурдан хугацаанд зөв гүйуэтгэх сэтгэл зүйн өвөрмөц нөхцөл бүрдэнэ. Үүнийг ерөнхийд нь хүний үйл ажиллагааны чадвар дадал,хандлага гэнэ.

10/5/09

ЗОХИОН БОДОХУЙ

Зохион бодохуй
Хүн өөртөө байгаа мэдлэг дээр түшиглэж ямар нэгэн шинэ зүйл үзэл санаа шинэ дүр төсөөллийг бий болгоход чиглэгдсэг бодит байдлыг хувьсан тусгасан тусгалын онугой хэлбэрийг зохион бодохуй гэнэ.хүн урьд нь өөртөө хэзээ ч хүртгэдэн тусгадаж байгаагүй үзэгдэл юмсын дүрийг бутээх процесс нь зохион бодохуй юм. зохион бодохуй нь хүн төрөлхтнөөс бодит байдлыг хувьсган өөрчлөх тусгалын процесс мөн. Зохион бодохуй нь хүний хөдөлмөрийн явцад хувьсаж үүсэж хөгждөг юм. хүн өөрийн хөдөлмөрөөр байгалыг хувьсган өөрчилж урьд ертөнц дээр огт байгаагүй цоо шинэ зүйлийг бүтээж ирсэн нь түүний зохион бодохуйн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм.
Зохион бодохуйн физиологи үндэс
Тархины хэд хэдэн төрлүүдийн хооронд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос нь хүний зохион бодох үйл хөгжилтэй холбоотой. Цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр тархины гадарт урьд нь бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоосуудаас дахин шинэ холбоосын нэгдэл бүрэлдэн тогтох процесс нь хүний зохион бодохуйн физиологи үндэс болно.
Зохион бодохуйн хэлбэр
Зохион бодохуйн процесс нь
санамсаргүй ,зориудын буюу ухамсартай гэсэн 2 үндсэн хэлбэрээр үүсэж явагддаг. урьдаас төсөөлж зохиох ,зориудын зорилго тавиагүйгээр ямар нэгэн дүрийг бүтээх процесс нь зохион бодохуй юм.урьдаас ямар эч тодорхой зорилго тавиагүй байхад зөвхөн хүний тухайн үеийн амьдралын шаардлага хэрэгцээ, сэтгэл хөдөлгөөнөөс болж үүсэж байгаа зохион бодохуйн санамсаргүй хэлбэрийн дүрүүд юм. зохион бодохуйн үлэмж нийтлэг дүр бол зүүд юм.зүүдийг сэтгэл зүйн үүднээс И.М Сеченов тайлбарлахдаа “ зүүд бол урьд нь хүнд байсан дүрүүдийн байхгүй нийлбэр мөн”.гэж тайлбарлажээ. Зориуд ухамсартай үйлийн дүнд үүсэж байгаа зохион бодох үйл нь тодорхой зорилго чиглэлтэй идэвхтэй процесс юм. зориудын ухамсартай зохион бодохуйн үйл нь хүний ухамсартай үйлдлийн үр дүн юм.

Хүртэхүй

Хүртэхүй
Хүний задлан ялгагяид буюу анализотаруудад үйлдэл үзүүлсэн бүхэл бүтэн юмс,үзэгдлүүдийн дүр,их тархины гадарт тусгагдсан тусгалыг хүртэхүй гэнэ.Хүртэхүй нь сэрлүүдийн үндсэн дээр үүсдэг.Сэрэл оролцохгүйгээр хүртэхүй үүсэхгүй.
Хүртэхүйн физиологи үндэс
Хүнд тусгагдааж буй аливаа үзэгдэл юмсын яэз бүрийн шинж чанар хүний мэдрэхүйн эрхтэнд нэг зэрэг юмуу дарааллан үйлдэл үзүүлж тархинд уг үзэгдэл юмсын шинж чанааруудыг тусгасан хөөрлийн олон голомтуудыг ыүрдүүлнэ.Ийнхүү хүний мэдрэлийн эрхтний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд мэдрэхүйн эрхтний олон анализаторуудын тархинд байгаа төвүүдэд тогтсон хөөрлийн голомтуудын хооронд мэдрэлийн түр холбоос тогтох процессууд нь хүртэхүйн физиологи юм.И.П.Павлов хүртэхүйн физиологи үндэс нь мэдрэлийн эрхтний рецепторт гадаад ертөнцөөс үзүүлсэн үйлдлийн нөлөөгөөр их тархины гадарт бүрэлдэн тогтсон нөхцөлт рефлекс буюу мэдрэлийн түр холбоосын гэж тодорхойлсон.
Хүртэхүйн чанарууд
Хүртэхүйн чанаруудыг дараах байдлаар ангилна.
1.Хүртэхүйн бүхэллэг буюу биет бодит чанар
2.Хүртэхүйн бодислог чанар
3.Хртэхүйн бүхэл бүтэн чанар
4.Хүртэхүйн харьцангуй тогтвортой чанар
5.Хүртэхүйн байнгын болон тогтонги чанар
Хүртэхүйн гадаад үзэгдлийн аливаа үйлдлийг тусгасан идэвхигүй тусгал биш бөгөөд харин тэр нь үйлдэл үзүүлж буй зүйлүүдийн дотроос тодорхой зүйлийг сонгож тусгах идэвхитэй процесс юм.Өөртөө үйлдэл үзүүлж байгаа хүн зүйлүүдийг дотроос тодорхой нэг зүйлийг тусгаж авч байгаагийн физиологи үндэс нь их тархины гадарт явагдах хөөрөл,саатлын процессын харилцан индукцын үндэс юм.
Хүртэхүй нь юмыг сонгож тусгахын субъектив нөхцөл хэд хэдэн янз байна .Юуны түрүүнд хүн өөрт нь тусгаагдаж байгаа зүйлийг урьд нь хэр зэрэг мэдэхээс шалтгаалан тусгах үйл ажиллагаа янз бүр байдаг.
Хүртэхүйн хэлбэр
Хүртэхүйд олон янзын анализаторууд оролцдог тул түүнийг анализаторуудын оролцож байгаа байдлаар хараа, сонор, хүрэлцэх, үнэрлэх,амтлах, хөдөлгөөний хүртэхүй гэж хэд хэдэн салбарт хуваадаг. Материйн оршиж буй хэлбэрийг тусгах байдлаар орон зай, цаг хугацаа хөдөлгөөний хүртэхүй гэж 3 ангилна.
1. Орон зайн хүртэхүй: юмс үзэгдлүүдийн объёктив орон зайн харьцааг тусгасан тусгалыг орон зайн хүртэхүй гэнэ.
2. цаг хугацааны хүртэхүй:бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ.
3. хөдөлгөөний хүртэхүй: тодорхой цаг хугацаанд орон зайд оршин байгаа бодит хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хэлнэ.

Ой тогтоолт

Ой тогтоолт
Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.Ой тогтоолт нь уураг тархи яаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох ба хадгалагдан тогтох идэвжих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов тайлбарласан байна.Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс.
Ой тогтоолтын төрөл,үндсэн процесс
Ой тогтоолтын үндсэн процесст тогтоох,сэргээн санах,хадгалах,таних,мартах ажиллагаа орно.Ой тогтоолт үүсч хөгжихөд идэвхитэй голлон оролцож буй мэдрэлийн эрхтний оролцоогоор ойг харааны,сонсголын,үнэртэхийн болон амтлахын,хөдөлгөөний гэж ангилна.ХҮний гүйцэтгэж буй үйл ажиллагааны зорилгоор ойг санарсаргүй буюу идэвхгүй,ойг санамсартай буюу зориудын гэж ангилна.Хүни йгүйцэтгээж буй үйл ажиллагааны хэлбэрээр ойг бодит буюу дүрслэх,үйл хөдөлгөөний,логик,сэтгэхүйн болон сэтгэл хөдөлгөөний гэж ангилна.
Ойн дүрс:1.сэтгэл хөдлөлийн ой
2.хөдөлгөөний ой
3.утгын ой ба яруу
4.бодит буюу дүрслэх ой
Дохионы 1,2-р системийг хослуулан ашиглаж ухамсарлан ойлгож тогтооно.
Дохионы 1-р систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн дүрс өнгө,будаг,дуу чимээ,амт үнэр,хэлбэр галбирыг сайн тогтоодог.
Дохионы 2р систем илүү хөгжсөн хүмүүс юмны утга,хийсвэр ухагдахуун,үзэгдлийн холбоо хамаарал,үүг өгүүлбэр зэргийг сайн тогтоодог байна.Математикч,физикч зэрэг хүмүүс ийм ойтой байдаг.