10/6/09

Дасгал

ДАСГАЛ№1 ХАРААНЫ ТӨСӨӨЛЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
Хүмүүсийн бие, сэтгэцийн аливаа чиг үүрэг байнга ашиглагдахгүй байгаа нөхцөлд аажмаар алдагдаж үгүй болно. Бид сэтгэцийн чиг үүргүүдээ байнга идэвхжүүлж, дасгалжуулж байхгүй бол үр ашигт чанар нь алдагдаж аажимдаа нөхөн сэргээхэд бэрхшээлтэй болдог байна. Хүний танин мэдэгүйн үйл явц, сэтгэцийн байдал, шинж чанарын байнга хэрэглэгдэж, дасгалжиж байсан хэсэг нь цаашид хөгжиж боловсронгуй болсоор байдаг.дараах энгийн дасгалууд ямарч үед төдийлөн их цаг хүч зарцуулахгүйгээр гүйцэтгэх боломжтойгоос гадна таны танин мэдэхүйн боломжийг эрс дээшлүүлэх увидасыг өөртөө агуулдагыг санахтун. Та энэхүү дасгалыг гүйцэтгэхийн тулд эхлээд нүдээ аниад дараах зүйлүүдийг төсөөлөн бодоорой.
Үзэг цаасан дээр алгуурхан хөдөлж таны нэрийг бичиж байна.
Эхлээд нэг оронтой тоо дараа нь 2 оронтой тоо,3н орронтой гэх мэтээр санаандаа төсөөлсөөр нэгэн зэрэг санаж чадах тэр хязгаар хүртэл тооны эгнээг санаэх ажлаа үргэлжлүүлээрэй.мөн та тэр ыүхнийг сэтгэл санаандаа 2 минутын тухш хадгалж сайтар төсөөллөөр байхиыг хичээгтун
Алтан гурвалжин ., саарал тойрог, цэнхэр 5н өнцөгт, шар тэгш өнцөгт янз бүрийн өнгөтэй дүрсүүдийг санаандаа аль болохоор тод төсөөлөөрэй..
Таны хувьд 517 гэсэн тоог санаандаа төсөөлхөөс янз бүрийн өнгөтэй дүрс,дүрслэлийг санах нь илүү хялбар байх болно. Гэвч энэ дасгалууд алгуур таны төсөөлөл дүрслэн бодохуй, хийсвэр сэдгэхүйг хөгжүүлж ой тогтоолт, анхаарлын багтаамжийг чинь мэдэгдэхүйц дээшлүүлнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй.
Дасгал№2
1.хүний ярих бодох,сэтгэх чадварууд нь дохионы аль системтэй илүү уялдаатай вэ?
2 .а.туршигчдад нэг дүрсийг 0.005 секунд үзүүлэв.туршигчаас юу байна гэж асуухад гялбаад өнгөрлөө гэв.
Б.туршигчдад дүрсийг арай удаан буюу 0.05 секунд үзүүлэв.сүүмэлзээд өнгөрөв.
В.туршигчдад дүрсийг 0.5 үзүүлэв.туршигч дүрсийг шууд танив.

Учрыг тайлбарла!

No comments:

Post a Comment

oюун ухаанаа хөгжүүлцгээе